9X1A3334
Ойн хүндэт медалиар ахмадууд шагнагдав
September 12, 2015
Аянга цахилгаантай хүчтэй аадар борооноос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
September 12, 2015
Бүгдийг үзий

Улсын онцгой комиссын 25 жилийн ой боллоо

img380

12345-2200x800

Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай “Улсын онцгой комисс” байгуулагдсаны түүхт 25 жилийн ойн баярын  хурал 2015 оны 06 сарын 03-ны өдөр төрийн ордны их танхимд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Улсын онцгой комисс хэмээх байгууллагын үүсч, хөгжиж ирсэн 25 жилийн түүх бол  Монгол Улсын нийгмийн өөрчлөн байгуулалтын үйл явцтай салшгүй холбоотой бөгөөд БНМАУ-ын /хуучин нэрээр/ иргэний хамгаалалтын албыг хуучин тогтолцооноос өнөөгийн шинэ тогтолцоонд шилжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Хүн амыг байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослоос урьдчилан сэргийлэх, аврах, тусламж үзүүлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний бодлогыг цэгцэлж, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэдэг хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх,  шуурхай удирдлагын бүтцийг боловсронгуй болгох зорилгоор гамшгийн үед ажиллах олон комиссыг нэгтгэж байнгын ажиллагаатай болгох шаардлага урган гарсан байна.

Иймээс УИХГ-ын санаачлагаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 276 дугаар тогтоол гаргаж,  байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осол, хүн, малын гоц халдварт өвчин, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул нөлөөллөөс хүн ам, улс ардын аж ахуй, байгаль орчныг урьдчилан сэргийлж хамгаалах, хор хөнөөлийг арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Улсын байнгын онцгой комисс /УБОК/-ыг Сайд нарын Зөвлөлийн дэргэд байгуулж, комиссын бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг баталсан түүхтэй юм.

9X1A2235

Энэ 25 жилийн хугацаанд Улсын онцгой комиссын үйл ажиллагаа  нийгэм, хууль эрх зүйн олон шинэлэг үеийг даван туулж, Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, мал, амьтан, хүрээлэн байгаа орчныг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бүс нутгийн хүчээр хэрэгжүүлэх бололцоогүй болж тусламж, дэмжлэг үзүүлэх талаар албан ёсны хүсэлт тавьсан буюу өөрийн санаачилгаар хүн хүч, техник хэрэгсэл, материаллаг нөөцийг зохих хууль тогтоомжийн дагуу дайчлан гаргах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавих үндсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн билээ.

9X1A2004

Ойн баярын үеэр хүндэт зочид, онцгой комиссын үе үе дарга нар, тус байгууллагын үүсэл хөгжилд хувь нэмрээ оруулсан албан хаагчид гээд нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцож, нэр бүхий зочид Онцгой комиссын 25 жилийн ойн хүндэт медалиар энгэрээ мялааж шагнууллаа.  Баярын хурлыг Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой коммис дарга У.Хүрэлсүх нээж үг хэлсэн  юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд Улсын онцгой комиссын үйл ажиллагаа улам эрчимжиж, гамшгийн эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа дурьдаад цаашдаа чулам бүр хичээж ажиллахаа илэрхийлж, онцгой комиссын үе үеийн дарга нар болоод одоо ажиллаж бүх ажилчид, алба хаагчиддаа баярын мэнд хүргэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *