2016 оны 03 дугаар сарын 03 өдрийн Завхан аймгийн нутгаар дайран өнгөрсөн Цаг агаарын гамшигт үзэгдэлийн улмаас 14 суманд 84 иргэн сураггүй болсон дуудлагаар Онцгой байдлын газар, сум орон нутгийн захиргааны байгууллагын 91 хүн 21 авто машинтай эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагийн байдлаар 84 иргэнийг эсэн мэнд олоод байна.
Аймгийн засаг даргын 2016 оны А/40 тоот захирамжаар аймгийн хэмжээнд орон нутгийн авто тээврийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 04 ний өдрийн 16:00 цаг хүртэл 24 цагийн хугацаатай түр хааж онцгой байдлын газар, замын цагдаагийн тасагтай хамтран Улиастай сумаас орж, гарах 3 чиглэлийн постуудад эргүүл жижүүр томилон ажиллуулж байна.