Онцгой байдлын газраас “Монгол улсын засгийн газрын 100 дахь хоног аймгийн засаг даргын үйл ажиллагааны 30 дахь хоногийн Ажлыг сурталчилан таниулах өдөрлөгт оролцон Онцгой байдлын албаны бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, албаны хэмжээнд ашиглагдаж байгаа машин техник тоног төхөөрөмж, эрэн хайх аврах ажиллагааны багаж хэрэгсэлийг нэг бүрчлэн танилцуулан, ард иргэдээс байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гаргасан 3 санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авч ажиллаа. Мөн Сум орон нутгийн хэмжээнд тохиолдож буй гамшиг осол тэдгээрээс урьдчилан сэргийлэх 8 төрлийн гарын авлага боршур 100 ширхэгийг иргэдэд тарааж учирч болзошгүй гамшиг ослоос урьчдилан сэргийлэх тохиолдсон үед яаралтай авах арга хэмжээний талаар холбогдох заавар зөвлөмж өгч ажиллаа