IMG_0127
Өдөрлөг зохион байгууллаа.
October 4, 2016
IMG_0157
Ахмадуудаа хүлээн авлаа
October 4, 2016
Бүгдийг үзий

САЛААНЫ ЗАХИРАГЧ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

IMG_0145

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны “Сургалт зохион байгуулах тухай А/224 дүгээр тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улиастай сум дахь гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги Тэс сум дахь гал түймэр унтраах аврах 39 дүгээр ангийн нийт 12 салааны захирагч нарыг Гал түймэртэй тэмцэх газраас зохион байгуулсан сургалтанд бүрэн хамрууллаа.

Дээрхи арга хэмжээний үер онцгой байдлын газраас дараах зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ

Онцгой байдлын газрын орлогч урьдчилан сэргийлэх тасгийн даргын баталсан Салааны захирагч нарын албаны мэдлэг, мэргэжилийн ур чадварыг дээшлүүлэх, түвшин тогтоох шалгалт явуулах удирдамжийн хүрээнд албан хаагчдаас бие бялдарын болон хууль эрх зүйн тестээр шүүлэг авлаа.

Мөн Онцгой байдлын албанаас 2016 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт түүнийг хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгөх, салааны захирагч нарын ажлын арга барилыг сайжруулах үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлыг сонсож зохиох шийдвэрүүдийг гаргасан.

Мөн нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, гамшгаас хамгаалах алба, штаб, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг явууллаа.

 

IMG_0112

Сум орон нутагт тохиолдож болзошгүй гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний чадавхийг дээшлүүлэх, сургалтыг үр дүнтэй явуулах, албан хэрэг хөтлөлт албан бичиг боловсруулалтын талаар хичээл сургалт зохион байгууллаа.

Алдархаан суманд гамшгаас хамгаалах ерөнхий мэргэжилийн ангитай хамтран сумын Засаг даргын Тамгын газарт гал унтраах тактикын сургууль зохион байгуулж, Засаг даргын захирамжаар гал унтраах сайн дурын хэсгийг байгуулж суманд байгаа гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжүүдэд шаардлагтай засвар үйлчилгээнүүдийг хийж, тэдгээрийн үүрэг зориулалтын талаар хичээл сургалт зохион байгуулж сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлээ.

IMG_0231 IMG_0206 - Copy .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *