Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан Төв орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн техник тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав багны засварчдын сургалтын удирдамжийн дагуу 2016 оны 10 сарын 18-ны өдөр 1400 цагаас 1700 цаг хүртэл Завхан аймгийн онцгой байдлын газрын Техник тоног төхөөрөмж хариуцсан инженер хошууч Г. Даваасамбуу, Багны мастер засварчин дэслэгч Т. Мижиддорж, Гал түймэр унтраах аврах 39-р ангийн Техник тоног төхөөрөмж хариуцсан инженер ахлах ахлагч З. Эрдэнэхуяг, Нярав дэд ахлагч Ч. Элбэгсайхан, багны засварчин ахлах ахлагч Б. Ганзориг, Гал түймэр унтраах аврах 57-р ангийн Техник тоног төхөөрөмж хариуцсан инженер дэслэгч Т. Алтансүх, Нярав дэд ахлагч Д. Намхай нарын 7 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй /ирц бүрэн/ цахим сургалтанд хамрагдлаа. Уг сургалтанд ОБЕГ-ын ГТТГцын Техник, багаж зэвсэглэмж , хорт хий утаанаас хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн хошууч Б.Мөнхсайхан, ахлах ахлагч Э.Эрдэнэбаатар нар ХХУХБ-ийг ашиглах, түүнд тохиолдох эвдрэл гэмтэл, багтай ажилласан тохиолдолд тоцоолон бодох аргачлалын талаар дэлгэрэнгүй хичээл зааж, харилцан ярилцсан нь үр дүнтэй сургалт боллоо