Аймгийн эдийн Засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2.4-ийн 57 дахь заалт аймгийн Онцгой комиссын 2016 онд хийж гүйцэтгэх төлөвлөгөөнд тусгагдсан заалтыг хэрэгжүүлэх, орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үеийн сумын Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор
Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дугаар сарын 01-ны өдрийн баталсан удирдамжаар 2016 оны 11 дугаар сарын 29-с 12 дугаар сурын 01-ний өдрүүдэд Цагаанчулуут суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгууллаа. Сургуульд : Онцгой комиссын 15 гишүүн, Мэргэжлийн ангийн 66 гишүүн, Бүрэн дунд сургуулийн 21 багш, ажилтан, эмнэлгийн арын албаны 10 ажилтан, дайчилгааны машины 3 жолооч, 176 энгийн иргэд хамрагдаж нийт 279 хүн, 18 авто машин 9 нэр төрлийн 81 багж зэвсэглэмжтэйгээр оролцож 82 оноо буюу B үнэлгээтэй дүгнэгдлээ.