Онцгой байдлын газар, Эрсдэлгүй ирээдүйн төлөө” ТББ , Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Завхан “ ОНХХ-тэй хамтран 02 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улиастай сумын хурлын танхимд Улиастай сумын ЗДТГ-ын ажилчид, багийн Засаг дарга нар, цэцэрлэгийн арга зүйч нар, сургуулийн нийгмийн ажилчид нарын 30 хүнийг хамруулан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах нь” удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион явууллаа. Сургалтыг:
Аюулт үзэгдлийн талаарх ерөнхий ойлголт
Монгол орны гамшгийн эрсдэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах нь яагаад чухал вэ?
Гамшиг ба хөгжил
Орон нутгийн оролцоотой үнэлгээний аргууд
Эрсдэлийг бууруулах арга зам
Газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт
Гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам
“АНХААР” application суулгах заавар зэрэг сэдвүүдийн хүрээнд оролцогчдыг 4 бүлэг
болгон өөрийн багийн эрсдэл аюулын зураглалыг гарган үнэлгээ хийж бүлгээр ажилласан нь үр дүнтэй сургалт боллоо.