26239650_2028526010492760_976371278914538393_n
АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД
April 14, 2018
27545699_1474929799300328_8683783284547250123_n
Авто тээврийн хөдөлгөөн хязгаарлалаа
April 14, 2018
Бүгдийг үзий

АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ойрын өдрүүдэд нутгийн хойд болон Хангайн уулсаар бага зэргийн цас орж, нийт нутгаар хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

14-нд нутгийн хойд, төв хэсэг болон Хангайн уулсаар, 15-нд зарим газраар, 16, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 3-8 м/с, 14-15-нд ихэнх нутгаар, 16-нд зарим газраар 5-10 м/с, түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус хүйтэн, өдөртөө 28-33 градус хүйтэн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 32-37 градус хүйтэн, өдөртөө 22-27 градус хүйтэн, нутгийн өмнөд болон говь, талын нутгаар шөнөдөө 22-27 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус хүйтэн, өдөртөө 17-23 градус хүйтэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *