Зэвсэгт хүчний 97 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Марш тактик”-ийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд Завхан аймгийн Онцгой байдлын газрын Дэслэгч Т.Алтансүх ахлагчтай 1-р тасаг авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан амжилттай оролцож 3-р байр эзэллээ. Шагналыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан гардууллаа.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа талархал илэрхийлье.