Завхан аймагт ОБЕГ, ДЗМОУБ, МУЗН, Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөлтэй хамтран иргэд, олон нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох ‘’Бэлэн бай’’ сайн дурын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтанд Засаг даргын 2018 оны А/105 дугаар захирамжаар сургагч багшаар томилогдсон төрийн болон төрийн бус байгуулага, оюутан сурагчдын төлөөлөл болсон 30 иргэн хамрагдаж байна.
Иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах, мэдлэг ,чадварыг олгосоноор ард иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар дээшилж болзошгүй аюулын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгааалах, аюулгүй байдлаа хангах нөхцөл бүрдэх юм.
Мөн “ХЭН Ч , ХЭЗЭЭ Ч , ХААНА Ч” БЭЛЭН буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээний зорилго нь гамшгийн үед өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадварт суралцах бөгөөд танхимын сургалтаар авсан онолын мэдлэгийг хөгжөөнт тэмцээн, биеэр мэдрэх дадлагаар батжуулах, гарын доорх материал ашиглан хэрэгцээт зүйлийг хийж сурах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх аргад суралцах үндсэн зорилттой юм.
Тус тэмцээнийг 30 иргэнийг 2 багт хуваан 7 төрлөөр явууллаа.