Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах алба, Аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, Газар хөдлөлтийн үед ажиллах дадлага сургуулийг зохион байгуулан ажиллав. Сургалтанд 24 аж ахуй нэгж байгууллагын 1568 ажилтан, иргэд хамрагдлаа