Танилцуулга

nema_logo

ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэс нь ОБЕГ-ын даргын 2003 оны 06 сарын 07-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар  төрийн тусгай 87 албан хаагч, 3 гэрээт албан хаагчтийн бүрэлдхүүнтэй зохион байгуулагдаж, ажил үүргээ гүйцэтгэж байна.Тус хэлтэс нь 2-р зэрэглэлийн Аврах гал унтраах 43-р анги, 3-р зэрэглэлийн Аврах гал унтраах 39-р анги, Улиастай, Тосонцэнгэл, Завханмандал, Тэс, Шилүүстэй, Сонгино сумдад Улсын нөөцийн салбар ажиллаж байна.

Албан хаагчдын 28% дээд , 3% тусгай дунд, 56% бүрэн дунд боловсролтой, нийт бие бүрэлдхүүний 87% эрэгтэй, 13% эмэгтэй, 20-30 настай 23%, 30-40 настай 42%, 40 дээш настай 35% байна.

Аврах гал унтраах 43-р анги авто насос 2, ус тээвэрлэгч 1, 39-р ангид авто насос 1, ус тээвэрлэгч 1, шуурхай албаны 3 автомашин, Ландкрузер 100 -1, туулах чадвар бүхий СЕЁ 131 автомашин 2, Газ 66 -1, Газ 53 -1, СЕЁ- 1 гээд нийтдээ 14 нэгж техниктэй байна. Мөн сансарын холбооны иридиум утас 2, гар сантц 14, GPS 4 болон завь, задаргааны багаж, хамгаалалтын хувцас зэрэг багаж зэвсэглэлтэй ажил үүргээ гүйцэтгэж байна.

ho1