Төрийн үйлчилгээ


zurag12

nema_logo

  1. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах үйлчилгээ

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалт. Ажилтан ажилчдынхаа гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд сургах, мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх гэсэн заалтын дагуу аж ахуйн нэгж байгууллагуудад гал түймрээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх,  сургалт сурталчилгааг зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:

– Аж ахуйн нэгж байгууллагууд сургалт, сурталчилгаа явуулах тухай хүсэлт

– Байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг  тусгасан танилцуулга

  1. 2Галын аюулгүй байдлын дүгнэлт олгох үйлчилгээ

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-а Шинээр баригдаж байгаа барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис материал зэргийг байрлуулан ашиглахдаа гал түймэртэй тэмцэх, асуудал эрхэлсэн байгууллагад мэргэжлийн дүгнэлтийг гаргуулна гэсэн заалт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын “Журам батлах тухай” 29 дүгээр тушаалыг үндэслэн:

– Шинээр баригдаж байгаа барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж
хэрэгсэл, бодис материал зэргийг байрлуулан ашиглахдаа ажлын байрны галын аюулгүйн байдлын         мэргэжлийн дүгнэлт гаргуулна.

Галын аюулгүй байдлын дүгнэлт авах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Дүгнэлт авахыг хүссэн албан тоот
  • Засаг даргын захирамж
  • Барилга байгууламжийн байршлын батлагдсан бүдүүвч зураг
  • Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай улсын комиссын акт
  • Тусгай зөвшөөрөл

Дүгнэлийг олгох хугацаа:

  • Ажлын 3-5 хоногт багтаан олгоно
  • Зөвшөөрөл нь 2 жилийн хугацаатай байна

Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ:

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийг үндэслэн:

  1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасны дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад 12.500-40.000 төгрөг
  1. Галын аюулгүй байдлын зөвшөөрөл, дүгнэлтийг цуцлах, хүчингүй болгох үйлчилгээ
  2. Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис материал, бүтээгдэхүүн хадгалах, ашиглах, үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэхэд болон барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахад олгосон зөвшөөрлийг гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, үүний улмаас гал түймрийн зөрчил гаргасан, галын аюулгүй байдлын шаардлага, дүрэм норм, стандартыг ноцтой зөрчсөн тохиолдолд цуцлана.
  3. Цуцлагдсан, хүчингүй болсон зөвшөөрөл, дүгнэлтийг сэргээж сунгахгүй, шаардлагатай бол энэхүү журмыг үндэслэн холбогдох албан тушаалтан дахин шинээр олгоно.
  4. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр олгосон зөвшөөрөл, гаргасан дүгнэлт нь галын аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой хууль тогтоомж, норм дүрэм зөрчигдсөнөөс үүдэн гарч болох зөрчилтэй холбоотой эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
  5. Галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгох үйлчилгээ

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа гал түймэртэй тэмцэх, асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах, 18 дугаар зүйлийн 18.2 Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалж /шатахуун түгээх станц, шатах хий хадгалах/ зэрэг ашиглахад гал түймэртэй тэмцэх, асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны  зөвшөөрлийг авсан байна,  21 дүгээр зүйлин 21.2 Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах иргэн болон хуулийн этгээд нь энэ тухайгаа гал түймэртэй тэмцэх, асуудал эрхэлсэн байгууллагад, мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй гэсэн заалтууд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын “Журам батлах тухай” 29 дүгээр тушаалыг үндэслэн:

– Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал, бүтээгдэхүүн хадгалах, ашиглах, үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоно.

Галын аюулгүй байдлын зөвшөөрөл авах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материал:

 

– Зөвшөөрөл авахыг хүссэн албан тоот

– Энэ үйл ажиллагааг явуулах зориулалтаар газар олгосон тухай Засаг даргын захирамж

– Барилга байгууламжийн байршлын батлагдсан бүдүүвч зураг

– Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай улсын комиссын акт

-Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх үйл ажиллагаа, явуулах үйлчилгээний тусгай зөвшөөрлүүд

– Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт

Зөвшөөрлийг олгох хугацаа:

–       Ажлын 10 хоногт багтаан олгоно

–       Зөвшөөрөл нь 2 жилийн хугацаатай байна.

Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ:

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийг үндэслэн:

  1. Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, үйлдвэрлэх, ашиглахад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгахад 11.000.000 төгрөг
  2. Шатахуун түгээх, борлуулах, /шатахуун түгээх станц/ үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход 1.000.000 төгрөг
  3. Галын аюулаас хамгаалах хяналтын албанаас зөвшөөрөл олгоход 180.000 төгрөг
  4. 5Барилгын зураг төсөл хянуулахад үзүүлэх үйлчилгээ

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа гал түймэртэй тэмцэх, асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах, 18 дугаар зүйлийн 18.1 Барилга байгууламжийн хийц бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна, 19 дүгээр зүйлийн 19.1 Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, бусад техникийн нормативыг албан тушаалтан, иргэд үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах үүрэгтэй, 20 дугаар зүйлийн 20.1 Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, барилга барих, засварлах хийц бүтээцийг өөрчлөх, техник технологийг шинэчлэхэд галын аюулгүй байдлын шаардлага /стандарт, техникийн норматив/-ыг дагаж мөрдөнө гэсэн заалтууд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын “Журам батлах тухай” 29 дүгээр тушаалыг үндэслэн барилга байгууламжийн зураг төсөлд галын аюулгүй байдлын хангуулах чиглэлээр шүүмж, дүгнэлт, зохих зөвшөөрлийг олгоно.

Барилгын зураг төсөлд хяналт хийгээд олгосон галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвшөөрөл нь барилгын зургийн нүүр хуудас, бусад холбогдох хуудас дээр дарсан гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн тэмдэг /эсхүл зөвшөөрөв гэсэн тусгай тэмдэг/, гарын үсэг, зураг хянасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн зураг төсөл хянасан тухай дүгнэлт, бусад холбогдох хуудсан дээр дарсан дардастай хамт хүчинтэйд тооцогдоно.

Барилгын зургийн төслийг хянах хугацаа:

– Томоохон хэмжээний байгууламж, цогцолбор, онцгой хийц бүтээц, техникийн шийдэл бүхий барилга байгууламжийн зургийг ажлын 10 хоногт .

–  Ердийн барилгын иж бүрэн зураг төслийг ажлын 5 хоногт.

– 3000 куб.м-ээс бага багтаамж бүхий барилга болон өргөтгөл, нэмэлт өөрчлөлтийн зургийг 1-3 хоногт багтаан хянана.

Барилгын зураг төсөл хянуулах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:

-Барилгын зурагт хяналтхийлгэххүсэлт
– Тухайн барилга байгууламж баригдах газаролголтынзахирамж
– Мэргэжлийн комиссын хурлын схемзураг
– Барилгын иж бүрэн зураг
– Техникийн нөхцөл /УСУГ, УБДШ, УБЦТС-ийнтехникийннөхцөл/

– Зураг төсөлгүй цэтгэгчийн тусгай зөвшөөрөл

– Зураг төсөл хяналтын хураамж төлсөн баримт

  1. Байгууламжийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах  төлөвлөгөө хийх үйлчилгээ

Шаардлагатай мэдээллүүд

  1. Объектын албан ёсны нэр хаяг, байрлал /газар зүйн мэдээлэлийн  системд  байгаа /
  2. Кадастрын зураглал /Объектын  нөхцөл байдлаас хамаарч 1-2 километрийн хүрээ хамарсан байх /
  3. Барилгын зураг  /доорхи зурагнууд иж бүрнээр орно/

– Архитектурын зураг

– Ажлын зураг

– Хийц бүтээцийн зураг

– Сантехникийн зураг

– Цахилгаан, холбоо, дохиололын зураг

  1. Барилга барьсан газрын геологийн дүгнэлт
  2. Ашиглалтанд орсон огноо, их засвар, өргөтгөл,  шинэчлэл хйисэн талаар болон цахилгаан, холбоо, дохиолол, сантехникийн шинэчлэл өөрчлөлт хийж байсан талаархи нарийвчилсан мэдээлэл
  3. Барилгыг бүхэлд нь оффисийн зориулалтаар ашигладаг эсэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бол тэдгээрийн тухай тодорхой мэдээлэл /аль давхарт  хэдэн тоот өрөө, зааланд ямар үйлчилгээг ямар бодис, материал ашиглан явуулдаг,  технологи, бодис материалын хэмжээ ..г.м / -г багтаасан байх
  4. Нэг удаад байж болох хүмүүсийн хамгийн их болон хамгийн бага  дундаж тоог өдөр, шөнийн гэсэн 2 хувилбараар гаргах
  5. Хулгай, гэнэтийн халдлагаас хамгаалах дохиололын системд холбогдсон  бол ямар зарчмаар мэдээлэл дамжуулдаг, хариу арга хэмжээг хэрхэн авах, ашиглалтанд орсон он сар өдөр, ашиглалтын хугацаа, ашиглалтын өнөөгийн байдал
  6. Галын дохиололын болон гал унтраах автомат системтэй эсэх, тэдгээр нь ямар зарчмаар ажилладаг, гал унтраах үйл ажиллагаанд ямар төрлийн бодис ашигладаг талаартооцоо судалгаа гаргасан байх
  7. Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн, мэргэжлийн байгууллагатай хамтарсан сургалт дадлага явуулсан тухай