Цасан шуурганаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Цасан шуурга гэж 16 м/с ба түүнээс их алсын бараа 2000 м-ээс бага болох эсвэл цас орж байгаа эсэх нь мэдэгдэхгүй нүдгүй шуурч 6 цаг ба түүнээс дээш үргэлжлэх үзэгдлийг хэлнэ.

  • Өдөр тутмын урьдчилсан мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг радио, телевиз болон бусад мэдээллийн эх сурвалжаас тогтмол хүлээн авч амьдрал ахуйдаа хэрэглэж хэвшиж сурах.
  • Өргөн уудам нутагт цаг агаарын гамшигт үзэгдлйин мэдээг аюулт үзэгдэл хаана болох, эхлэх дуусах цагийг цаг, минутаар гаргадаг болох.
  • Цаг агаарын урьдчилсан мэдээ үр ашигтай байх нь цаг уурын анхан шатны өртөө харуулын ажиглагчаас эхлээд цаг уурчид, хэрэглэгчдэд шуурхай хүргэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэдэг Онцгой байдлынхан, хэвлэл мэдээллийнхэнтэй хамаатай боловч эцсийн хэрэглэг танаас их зүйл хамаарна гэдгийг сайн бодох.
  • Цаг агаарын аятай таатай нөхцлийг ашиглаж сурвал үнэгүй их баялаг хөрөнгө, байгаль таны гарт байна. Хэнээс ч хамааралгүйгээр та малдаа тарга хүч авхуулах, өвс хадлан авах, хашаа саравч, гэр орноо тордон янзлах, өтөг бууцаа хатаах, отор нүүдэл хийх, хжир шүү, дулаан хувцсаа бэлтгэх, бэлчээрийг хуваартай ашиглах, түлээ түлшээ бэлтгэх гээд цагийн сайханд хийх ажил их байна. Танд хэнч туслахгүй, айл хотлоороо, ах дүүсээрээ хөдөлмөрөө хоршин хийвэл ямар бол гэдгийг та бодоорой.
  • Цаг агаарын таагүй үе дахиад биднийг тойрохгүй дайрна.Урьд өмнө болсон хүчтэй шуурганы сургамжийг бод, та өмнө нь алдаа гаргаагүй байсан ч гэсэн бусдын гаргасан алдааг давтахгүйн тулд”Бүгдээрээ зөвлөвөл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг энэ ардын зүйр үгийг бодож юу хийхээ бусадтай зөвлө, шийдвэр гарга, өөрөөс хамаарах урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй яаралтай аваарай. Хэрвээ та үнэхээр давагдашгүй их хүчтэй цаг агаарын гамшигт үзэгдэлтэй учирвал амиа авч гарах талаар бодоорой