Үерийн аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Үерийн үер цаг агаарын талаар бодит мэдээлэл авах эх сурвалж орон нутгийн радио, тедевиз, цаг уурын алба байх болно.Цаг уурын болон Онцгой байдлын албанаас ард иргэдэд, таны амьдарч буй газар нутагтүеринй болон байгалийн бусад гамшиг тохиолох гэж байгаа талаар сэрэмжлүүлэх мэдээллигй дамжуулдаг. Хэрэв та үерт автах эрсдэлтэй байгаа бол….

  • Гэр, байшин, гадаах байгууламж, хашаа хороо, бэлчээрээ үерийн усны түвшингээс дээш байгаа эсэхийг олж мэдэх.
  • Ойролцоох гол, горхи үерлэдэг эсэх талаар лавлах.
  • гэр бүлийнхэнтэйгээ үерийн аюул ослын талаар ярилцаж, үер болсон тохиолдолд аюулгүй байхын тулд юу хийх хэрэгтэйг хэлж өгөх. Ингэснээр цаг хэмнэж, аюул, эрсдлийг багасгадаг.
  • Үерийн үед өөрийн амьдарч буй газрын нүүж очих, аль замаар явахаа мэдэж байх ёстой бөгөөд төлөвлөгөөгөө сайтар гаргасан тохиолдолд эцсийн мөчид аюултай тулгарахгүй байхад туслана.
  • Танайх үерт автаж болзошгүй нутаг дэвсгэрт байрласан эсэх талаар олж мэдэх. Хэрэв танайх онц аюултай бүсэд байрладаг бол өөр тийшээ нүүх талаар бодож үзээрэй.
  • Даатгалын компанитайгаа ярих.
  • Цаг агаарын сүүлийн үеийн мэдээг радио, зөөврийн эсвэл зайгаар ажилладаг радио, телевизор ашиглан олж авах.
  • Хэрэв та ойрхон үерлэдэг газар амьдардаг бол фанер, пластик хучлага, хөрөөдөж бэлтгэсэн мод, алх, хөрөө, хүрз, хөшүүрэг хөндлөвч, элс, шуудай, гэх зэрэг онцгой үед ашиглах багаж хэрэгслүүдийг нөөцлөх хэрэгтэй.Үер усны гамшгийн үед юу хийх хэрэгтэй вэ? Хэрэв энэ үед та гадаа байвал.
  • Үерт автаж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байх.
  • Өндөрлөг газар, уулан дээр гарч тэндээ хүлээх.
  • Хэрэв уул руу явж байх замд ус таны шагайгаар татаж байвал өөр замаар явах. Хэзээ ч урсгал усан дундуур алхах, сэлэх, машинтай явж болохгүй. Үерт амиа алдсан ихэнх хүмүүс үерийн үеэр машинтай явж байгаад эсвэл усанд тоглож байгаад нас барсан байдаг. 15 см гүнтэй урсгал ус ч таныг живүүлж чадна. Хэрэв машинтай явж байгаа бол.
  • Үерт автсан эсвэл үерт автаж болзошгүй газраас хол байх. Гүехэн ус ч таныг машинтай нь авч явах аюултай тул хэзээч үерлэсэн гол горхи, зам хөндлөн гарч болохгүй. Үерт амиа алдагсдын тал хувь нь автомашинтай явж байсан байна. Ус хэр гүнзгийг хараад мэдэх боломжгүй бөгөөд замын гүн нүх, ховил руу унах аюултай байдаг. мөн газар унасан гэрлийн шон, газар доорх цахилгааны хүчдэл устай харшлах аюултай байдаг бөгөөд ус машины хамрыг давсан тохиолдолд хөдөлгүүр болон эд ангийг гацааж, живэх аюултай. Хурдны зам, гүүр бусад нам дор газар үерт автсан эсэхэд сэрэмжтэй байххэрэгтэй. 0,6 метр ус ямарч автомашиныг урсгах аюултай байдаг.
  • Газар доорх гарцаар гарахгүй байх. Дээгүүрх зам хэвийн байсан хэдий ч газар доорх гарц маш хурдан үерийн усаар дүүрэх аюултай байдаг бөгөөд 0,5-0,8 м ус таныг амархан живүүлнэ.
  • Хэрэв таны явж байгаа замын ус хурдтайгаар нэмэгдэж байгаа бол энэ замаасаа шууд гараад өөр замаар явах. таны явж буй зам усанд автсан эсвэл далан хаалттай байвал өөр замаар явах хэрэгтэй. Учир нь аюултай замын хажуугаар далан хаалт тавьдаг бөгөөд ийм газраар явах нь илүү эрсдэлтэй байдаг..