ой хээрийн түймэрээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө баталлаа
May 5, 2016
IMG_8664
Марш тактикийн тэмцээнд тэргүүн байранд шалгарлаа.
October 4, 2016
Бүгдийг үзий

хээрийн дадлага сургууль амжилттай боллоо

DSC_0103

DSC_0103

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/216 дугаар тушаалаар батлагдсан баруун бүсийн  Архангай, Баян-өлгий, Говь-алтай, Завхан, Увс, Ховд аймгийн онцгой байдлын газруудын хамтарсан хээрийн дадлага сургууль Увс аймгийн Завхан сумын Хяргас нуурын “Хэцүү хад” жуулчны баазад 2016 оны 09 дүгээр сарын 21-24 –ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын эхний өдөр уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг анхан шатны, мэргэжлийн гэсэн чиглэлээр зохион байгуулж явуулж мэргэжлийн шумбагчид 9-10 метрийн гүнд 51, 77 гайкийг холбож гаргаж ирэх даалгаврыг хийж гүйцэтгэсэн. Дээрх даалгаварт мэргэжлийн 11 шумбагч оролцсон.

Анхан шатны дадлага  сургуульд аймаг тус бүрээс хоёр шумбагч нийт 12 албан хаагч оролцон шумбалтын өмсгөлийг зөв өмсөх, усанд амьсгалаа зөв авч сурах зэрэг үйлдлүүдийг 2-4 метрийн гүнд хийж гүйцэтгэжээ.

IMG_8504

Сургалтын хоёр дахь өдөр зургаан аймгийн офицер бүрэлдэхүүний дунд “Ой, хээрийн түймрийн тухай, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж, аймаг тус бүр сүүлийн таван жилд гарсан ой, хээрийн түймрийн давтамж, гарч байгаа шалтгаан нөхцөл, учирсан экологийн хохирол болон гарсан зардлын

талаарх мэдээллийг танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан саналыг албан бичгээр онцгой байдлын ерөнхий газарын даргад уламжилахаар шийдвэрлэсэн.

IMG_8608

Сургалтын гурав дах өдөр зургаан аймгийн Онцгой байдлын газрын аврах анги, салбар, бүлгийн уулчин аврагч нарын дунд өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар сургалт дадлага явагдаж, 10-15 метрийн өндөрт байгаа нэрвэгдэгчийг олох, анхны тусламж үзүүлэх, дамнуургаар доош нь буулгах зэрэг аврах даалгаврыг гүйцэтгэсэн.

DSC_0035

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *