Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

3
Байгаль орчны газартай хамтран Ой хээрийн түймрээс уртдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа
October 27, 2016
IMG_0936
ЦАГААНЧУЛУУТ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
December 11, 2016
Бүгдийг үзий

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

11

Хил залгаа Ховд аймгийн Булган, Үенч, Мөнх-Хайрхан, Мянгад, Буянт, Ховд, Жаргалант, Дөргөн сумуудад бог малын мялзан өвчин гарсантай холбогдуудан аймгийн Онцгой комиссыг 1 удаа хуралдуулж Засаг даргын захирамжаар Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг томилон Ховд, Увс аймагтай хил залгаа Дөрвөлжин, Ургамал, сумдад онцгой байдлын газраас 3 албан хаагчийг 2 ээлжжх 14 хоногийн хугацаатай томилон шаардлагтай газруудад эргүүл, пост гарган ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулан, мал амьтаны шилжилт хөдөлгөөнд байнгын хяналт тавин ажиллаж байна.

Аймгийн баруун чиглэлийн нийт 13 сумын 1,608,700 мянган толгой бог малд мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцинд хамруулах ажлыг 10 дугаар сарын 13-ны өдрөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Дээрхи арга хэмжээний хүрээнд 1898 өрхийн 1.568.570 бог малыг вакцинд хамруулахаас ажлын явц 97,5%-тай явагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *