Газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ

Газар хаөдлөлт гэдэг нь газрын хөрсөн доорх хад чулуунууд хагарч, хөдөлснөөр газрын гадарга гэнэт хурдтай чичрэх үзэгдэл юм. сая сая жилийн өмнө тектоник давхарга байсан энэхү давхарга нь дэлхийн асар том давхаргийг бий болгосон бөгөөд дэлхийн гадарга нь маш удаанаар дээш доош, нааш, цааш хөдөлж байдаг. Зарим үед энэхүү шилжилт хөдөлгөөн нь маш алгуур байдаг. Заримдаа тэдгээр давхаргууд хөдлөхөөргүй түгжигдэж улмаар тэлэх, муруйх хөдөлгөөний үр дүнд бий болсон хуримтлагдсан энергийг тараах боломжгүй болдог. Ингэж хуримтлагдсан энерги гэнэт тэсэрч газрын гадарга чичрхийлдэг. Ихэнх газар хөдлөлтүүд газрын давхаргуудын зааг дээр болдог бол зарим нь гадаргын дунд болдог байна.

Газар хөдлөлт болохын өмнө юу хийх ёстой вэ?

  • Гэр бүлийнхэндээ газар хөдлөх гэж талаар хэлж, хэрхэн аюулгүй даюж гарах талаар тэдэнтэй ярилцах. юу хийхээ мэдэж байх нь аюулыг бууруулдаг талтай.
  • Ажил, сургууль, гэрийнхээ өрөө болгонд “аюулгүй хэсэг”-ийг зааж өгөх. Бат бөх ширээн дор, цонхноос зайдуу дотор ханын эсрэг тал, номын тавиур эсвэл босоо тавилага гэх зэрэг таныг халхалж болохуйц тавилгуудын дор аюулгүй байж болно. Газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүсээс авсан асуулга, статистикаас үзвэл тэд газар хөдлөлтийн үед ийш тийш хөдөлж байх үедээ бэртэж, гэмтдэг байна. Тиймээс аюулгүй газраасаа аль болох хөдлөхгүй алхам ч холдохгүй байх хэрэгтэй.
  • Аюулгүй газар луу орох /нуугдах/ халхлах байр зэргээр дадлага сургууль хийх. Шалан дээр сууж, бат бөх тавилгын дор халхавч хийж, тавилгын хөл дор байх хэрэгтэй. Хэрэв тохиромжтой тавилга эд хогшил байхгүй тохиолдолд дото ханын наана шалан дээр суугаад гар, хөлөө хумин халхлах хэрэгтэй. Энэ дасгалыг дор хаяж жилд 2 удаа хийж байгаарай. газар хөдлөлтийн үед түргэн шуурхай хөдлөх ашигтай.
  • Хүн болгоны орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгаж байх.
  • Газар хөдлөлтөөс хамгаалах талаар өөрийн даатгалын бахйгууллагатай ярих. Газах хөдлөлтөөс хамгаалах аргууд газар бүр өөр өр байдаг. Газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутаг, байршлыг судалж хэрэв таны амьдарч газар нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт орж байгаа тохиолдолд даатаглд хамрагдаарай.
  • Гэрийнхээ зчин, хүүхэд асрагч, асран халамжлагчдаа газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаарх төлөвлөгөөгөө тайлбарлах. Таныг байхгүй үед танай гэрт байгаа бүх хүмүүс газар хөдлөлтийн үеэр юу хийх талаар мэдэж байх ёстой.
  • Өөрийн эд, хөрөнгөө хамгаалах
  • Таны байшин суурьтайгаа сайтар бэхлэгдсэн эсэхийг шалгах.
  • Таны байшингийн барилгын бүтэц ,оролцсон материалын төрлөөс шалтгаалж та өөрийн байшингаа суурьтай нь дахин бэхлэх шаардлага гарж болзошгүй.Хэрэв та сайн бэхлэгдсэн эсэхэд итгэлгүй байгаа тохиолдолд байшин худалдаж авсан компанитайгаа холбогдох хэрэгтэй. Сууртайгаа сайтар бэхлэгдсэн байшин нь газар хөдлөлтийн үед эвдэрч, нурах нь бага байдаг.
  • Ус халаагч, хийн төхөөрөмжөө шалны хөндлөвчтэй барьж сайтар боох. Хэрэв ус халаагчаас ус олгойдосноор усны хоолой хагарах хийн хоолой задарснаар гал гарах аюултай.Газар хөдлөлтийн үед зөвхөн ус халаагчаас ус уух боломжтой байж болох юм.Тиймээс хийн болон усны хоолойг баталгаатай газраас авч мэрэгжлийн уулсуудаар суурилуулан,тохиргоог хийлгэж байх хэрэгтэй.
  • Номын тавиур, өндөр тавилгуудыг хананд сайтар бэхлэх. Өндөр болон хүнд эд, зүйлс нь газар хөдлөлтийн үед унаж хүмүүсийг бэртээж, гэмтээж болох тул сайтар бэхлэх хэрэгтэй.
  • Толь зураг гэх зэрэг хүнд эд зүйлсийг хүмүүсийн унтдаг эсвэл суудаг ор, сандал, диванаас хол байршуулах. Учир нь эдгээр нь газар хөдлөлтийн үед унах аюултай.
  • Шүүгээнүүддээ найдвартай түгжээ, цоож хийх. Газар хөдлөлтийн үед шүүгээнд байгаа зүйлс асгарах, унах авултай тул сайн бат бөх цоож хийснээр аюулыг багасгана. Том болон хүнд эд, зүйлсээ шүүгээнийхээ тавиурт байршуулах хэрэгтэй.
  • Телевизор, компьютер гэх зэрэг чичиргээнээр унаж, эвдрэх том эд, зүйлсийн аюулгүй байдлыг хангах.
  • Хортон шавьж устгагч, шатамхай бодисийг хаалга, цоожтой төмөр шүүгээнд хадгалах.
  • Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрыг тогтоох.
  • Таны байшинг мэргэжлийн барилга, дизайны инженжер хүмүүс үзэж, үнэлсэн байх ёстой. Байшингийн гаднах орц, довжоо, урд болон хойд тавцан, шилэн хаалга, хөшиг, машины зогсоол, гаражийн хаалга зэргүүдийг бат бөх байдлын талаар лавлаж асуугаарай.Барилгын талаас эвдрэл,цууралт байгаа эсхийг лавлах нь чухал юм.Учир нь газар хөдлөлтийн үеэр бага зэргийн цууралттай байсан зүйл бүр мөсөн сүйрэх тохиолдол байдаг тул үүнээс урьдчлан сэргийлэх хэрэгтэй.Мэрэгжлийн хүмүүс аюулыг хэрхэн багасгах талаар зөвлөгөө өгөх болно.
  • Барилгын стандарт, газар ашиглалтын кодчилолын заавар, журмыг сахих. Зарим мужууд газар хөдлөлтийн үед эд хөрөнгөө аюулгүй байлгахад чиглэсэн код, стандартуудыг гаргасан байдаг. Барилга, байшин барихаасаа өмнө өөрийн хэсгийн кодын талаар судлах хэрэгтэй.
  • Газар сууж, өөрийгөө халхлан, хүлээх. Ойролцоох аюулгүй газар очитлоо зөвөхөн хэдхэн алхам хөдөлж болно. Энэ үед хүмүүс ийш тийш гүйлдсэнээсээ болж гэмтэж бэртдэг.
  • Хэрэв та нас өндөр, хөгжлийн бэрхшээлтэй бол өөрийнхөө хаана байгааг хэлж, байгаа газраа өөрийгөө халхлах.
  • Хэрэв та орон дотроо байгаа бол орноосоо босолгүй дэрээрээ толгойгоо хамгаалаад хүлээх хэрэгтэй. Та орондоо байснаар өөрийгөө аюулаас аварч байна гэсэн үг юм. Учир нь хагарсан шил таныг бэртээж болно.
  • Цонхноос хол байх. Цонх нь хагарч таныг бэртээж болно
  • Газар хөдлөлт зогстол гадагшаа гаралгүй дотроо байх. Ингэсэн нь илүү аюулгүй гэж бодох хэрэгтэй. Та барилга дотор байгаа бол илүү аюулгүй байна гэж үздэг. Хэрэв та гарахаар бол маш хурдан хөдлөж, элдэв зүйлд даргадаж, бэртэхээс болгоомжлох хэрэгтэй.
  • Газар хөдлөлтийн үед барилгын галын дохиоллын систем унтарсан байж болох тул гал гараагүй ч гэсэн болгоомжтой байх.

Газар хөдлөх үед гадаа байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл, цахилгааны шонгоос хол аюулгүй газар олох.
  • Газар доош сууж, чичиргээн зогстол хүлээх. Энэ үед мод, гэрэл, цахилгааны шон унах, байшин барилга нурах зэргээс болж гэмтдэг.
  • Хэрэв та машинтай явж байгаа бол аюулгүй газар очиж зогсоод чичиргээн намдтал хүлээх. Энэ үед мод цахилгаан, гэрлийн шон унаж бэртэж гэмтэх аюултай байдаг тул аюулгүй газар очиж, машин дотроо сууж байх нь таны дээр элдэв зүйлс унахаас хамгаална. Газар хөдлөлт намдсан тохиолдолд хэмхэрсэн гүүрэн дээгүүр гарахгүй байх зэргээр маш болгоомжтой байх.
  • Хэрэв та уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжтой байх. Хөрсний нуралт нь ихэнхдээ газар хөдлөлтийн улмаас үүсдэг.