Аврагчид урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуульд хамрагдаж байна

9X1A0275-2200x800
“Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя”
September 12, 2015
9X1A3334
Ойн хүндэт медалиар ахмадууд шагнагдав
September 12, 2015
Бүгдийг үзий

Аврагчид урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуульд хамрагдаж байна

9X1A2993-1024x682-2200x800

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар урсгал усанд эрэн хайх аврах ажиллаганы  дадлага сургуулийг  Гачууртын Туул голд зохион байгуулж байна. Дадлага сургуульд Нийслэлийн Аврах анги, Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 50 гаруй албан хаагч хамрагдаж байна. ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян аврагчдын дадлага сургуулийн явцтай биечлэн танилцсан.

     Аврагчдад завь сэлүүрдэх, залах, завь тогтоох дадлага,  завь хөмрөх үеийн  бүлгийн ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа,  усанд осолдож болзошгүй байгаа хүнд аврах цагираг шидэж өгөх дадлагыг олгоно.

      Мөн урсгал усны эрэн хайх, аврах ажиллагаа явуулах арга техник, усны мотоцикль ажилд бэлтгэх,  усанд жолоодох дадлага, шумбагчийг бэлтгэх,  шумбалт хийх, шумбалтын хэрэгслийг хэрхэн бэлтгэх, урсгал усанд сэлэх зэрэг онолын болон практик дадлагыг эзэмшүүлэх юм. Дадлага сургууль 3 хоног үргэлжилнэ.

9X1A3206-1024x682

9X1A3175-1024x682

9X1A3170-1024x682

9X1A2993-1024x682-2200x800

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *