Аймгийн хэмжээнд 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд их бага хэмжээний 50 удаагийн цас орж олон жилийн дунджаас ахиу тунадас унаж, дундаж цасны зузаан 2-40 см, хунгаралсан газартаа 20-50 см, гуу жалгандаа 30-70 см, цасны дундаж нягт 0,09-0,29 гр/см3 болж хөрлөж хатууран, цасан дор мөсөн ул тогтсон байна.

Дээрх цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн 24 сумын 12 сум зудтай, 10 сум цагаан зудын байдалд шилжиж, өвөлжилт, хаваржилтын байдал улам хүндрэх нөхцөл байдал үүсээд байна.

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 24 сумын 96 багт нийт 28575 мал хорогдсон байна.

Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолын дагуу улсын нөөцийн салбар цэгүүдэд байгаа өвсийг үнэгүй, тэжээлийг 50,0 хувийн хөнгөлттэй үнээр малчдад хүргэх ажлыг зохион байгуулан УНС дахь өвс 100%,тэжээл 87% нь тараасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *