ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, МЭРГЭЖЛИЙН АНГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

63720987453525_15765801393034
Завхан аймаг Олон улсын иргэний хамгаалалтын баатартай боллоо
January 9, 2017
16729131_1844932315779707_6488331732987849816_n
УЛИАСТАЙ СУМЫН ЗДТГ-ЫН АЖЛЫН АЛБАНД УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
February 22, 2017
Бүгдийг үзий

ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, МЭРГЭЖЛИЙН АНГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

16508384_1843602219246050_3478263906785931781_n

Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоол, Засгийн Газрын 2012 оны 30, 2015 оны 303 дугаар тогтоол, Шадар Сайдын 2013 оны 07, 2016 оны 50 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/865, 2016 оны А/130 дугаар тушаал, аймгийн Засаг даргын А/41 дүгээр захирамж зэрэг хууль эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийн хүрээнд Онцгой байдлын газар аймгийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 2016 оны ажлыг дүгнэж, орон нутгийн ОНХХ-тэй хамтран ЗДТГын даргын удирдамжийн дагуу Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн Удирдах бүрэлдэхүүнд “Гамшгийн удирдлага” сэдэвт 2 өдрийн танхимын болон штабын дадлага сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд нийт 11 алба, 31 мэргэжлийн ангийн штабын дарга нар нийт 50 хүн хамрагдаж Гамшгаас хамгаалах, Галын аюулгүй байдлын тухай хууль,
-Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр
-Гамшгийн удирдлага, менежмент
-Гамшгийн үеийн зарлан мэдээллийн тогтолцоо
-Гамшгаас хамгаалах орон нутгийн албаны ажиллах нийтлэг журам
-Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм
-Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө хийх аргачлал
-Хүний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх арга хэмжээ /улаан бурхан, эбола вирус, Зика вирус/
-Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх арга хэмжээ
-Хүний гоц халдвартөвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр
-Завхан аймгийн байгаль цаг уурын өөрчлөлт, аюулт болон гамшигт үзэгдлийн тохиолдол давтамж, цаг уурын урьдчилан мэдээллийг гамшгийн эрсдлийн бууруулахад ашиглах нь
Гамшгийн төрлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх,
-Газар хөдлөлт, хөрсний гулгалт
-Ой хээрийн түймэр
-Үер
-Цасан болон шороон шуурга
-Цацраг идэвхит бодис болон ХҮХБ-ын аюул зэрэг сэдвүүдийг танхимаар судлаж, Газар хөдлөлтийн чиглэлээр цагийн байдалд ажиллаа.16508581_1843602212579384_4230582585990066361_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *