Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллаа

29598224_1640170686079231_241431156379564281_n
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллаа
April 14, 2018
30726566_500714086989628_1525269992071757824_n
БИЕЛЭЛТИЙН ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
April 16, 2018
Бүгдийг үзий

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллаа

29542905_1640170802745886_2949515843749476001_n

Завхан аймгийн Онцгой байдлын газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 29-ний 14:00 цагт Улиастай сумын Монгол улсын их сургуулийн салбар Завхан их сургуульд эрэн хайх аврах ажиллагааны тактикийн сургууль зохион байгууллаа.
Тус дадлага сургуулийг аймгийн Улиастай эрчим хүчний алба, Хэв журам сахиулах алба, Эрүүл мэндийн алба, Улаан загалмайн дунд шатны хороо, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн хамтран зохион байгуулж нийт 423 хүн хамрагдлаа.
Дадлага сургуулийн зорилго нь аливаа гамшиг ослын үед гамшгаас хамгаалах албад, улаан загалмайн байгууллага хоорондын харилцан уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангахад чиглэгдэж байна.
Дадлага, сургуулийн үеэр газар хөдлөлтийн улмаас тус барилгын 20 хувьд эвдрэл, гэмтэл үүссэн, улмаар гал түймэр гарсан цагийн байдал өгч, ОБГ-ын эрэн хайх аврах салбарын бие бүрэлдэхүүн нурангинаас аврах, барилгын 3 давхараас аврах ажиллагааг зохион байгуулж, Гал түймэр унтраах 43 дүгээр анги гарсан гал түймрийг унтраах арга хэмжээ авч,
Хэв журам сахулах албаны бие бүрэлдэхүүн тус объектыг хамгаалалтанд авч ажиллалаа.
Нуранги, гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн, түлэгдсэн нэрвэгсдэд аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэнүүд анхны тусламж үзүүлж эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өглөө.

29570483_1640981862664780_5599875261430943980_n 29594444_1640978865998413_2306012823450670806_n 29683893_1640170789412554_414812313238338245_n 29595152_1640979555998344_5327344101686183459_n 29542807_1640977949331838_3252081185280178240_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *