12004 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус тусдаа өөр чиг vvрэгтэйгээр ажиллаж байсан Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал тvймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэн зохион байгуулж олон улсын жишигт нийцсэн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулшгvй сэргээн босгох vндсэн чиг vvрэг бvхий Онцгой байдлын албыг байгуулсан нь өнөөдөр төр засаг, ард иргэдийнхээ өмнө хvлээсэн vvргээ нэр төртэйгээр гvйцэтгэж байна.

Гамшгаас хамгаалах vйл ажиллагаа нь зөвхөн аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсийн хvч чармайлтаар бус энэ арга хэмжээ нь нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хөрш зэргэлдээ улс орнуудын тvншлэл хамтын ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжсэнээр орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхи дээшилнэ.

Онцгой байдлын хэлтэс нь хуулиар хvлээсэн vvргээ биелvvлэхэд байнга хамтран ажилладаг аймгийн гамшгаас хамгаалах албад, сумдын орон тооны бус Онцгой байдлын штаб, энэ байгууллагад ажиллаж байсан vе vеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа Онцгой байдлын хэлтсийн даргын зөвлөлийн гишvvдийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрvvл энх, аз жаргал, ажлын амжилт хvсэн мэндчилье

ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХУРАНДАА Ө. БОЛД